Pages

Thursday, June 28, 2012

Хэсгийн хорооны ажилтан хууль зөрчжээ

Булган аймаг буюу УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргийн 15 дугаар хэсгийн хорооны ажилтан н.Саруулсайхан өнөөдөр Сонгуулийн хуулийг хоёр удаа ноцтой зөрчөөд байгаа талаар мэдээлэл ирлээ. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан н.Саруулсайхан тангараг өргөсөн төрийн албан хаагч атлаа 06 сарын 28-ны өглөө 09 цагийн орчим саналын хуудас тоолохдоо давхар тоолохыг оролдож, анхны сануулгаа авсан байна.
Сануулга аваад хашраагүй тэрбээр үдээс хойш 16 цаг 21 минутад саналын хуудас сонгогчид давхардуулан өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Сонгуулийн хуулиар нэг сонгогчид нэг саналын хуудас олгох ёстой. Түүний хууль зөрчсөн дараалсан үйлдлийг Булган аймгийн Ардчилсан нам баталгаажуулан, Булган аймгийн 4 дүгээр тойргийн хорооны дарга Ц.Дагвадашид “Хууль зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу арга хэмжээ авч, сонгуулийг шударга, хуулийн дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү” хэмээн албан ёсоор хандсан байна.

No comments:

Post a Comment